Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын Танилцуулга


нийт 1

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2023-06-14 71
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон шийдвэр гаргаж, түүнийхээ хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий чөлөөт сонгуулиар байгуулагддаг, Орон нутгийн түвшиндээ бодлого тодорхойлох Монгол Улсын Үндсэн хуулийн статустай иргэдийн төлөөллийн байгууллага юм. Хурлын байгууллага нь түүхэн хөгжлийнхөө явцад: 1924 оноос Хурал 1940 оноос Хөдөлмөрчин Депутатуудын Хурал 1960 оноос Ардын Депутатуудын Хурал 1992 оноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж нэрлэгдэх болсон. Мандал-Овоо сумын түүхэн архиваас үзэхэд 1957 оны Хөдөлмөрчин Депутатуудын Хурлын 3 дахь удаагийн сонгуулиар Ц.Ванчиндорж, Х.Цэвэл, Б.Цогзол, Ж.Отгончулуун, С.Жамьян, С.Пунцаграш, Н.Банди, Р.Ренчинцоо, Г.Чулуун, Ц.Жигмэддорж, Ж.Дашням, Б.Лувсанжамц, Б.Дагдан, Ц.Нанзад, Д.Маацэрэн, Ц.Даваахүү, Н.Ичинхорлоо, Ш.Чойрог, С.Жамбал, Д.Батдорж, Б.Лувсандорж, Ж.Жадамбаа, В.Тогооч, Н.Цэрэндорж, Л.Борхүү, Б.Шархүү, Г.Маам, Р.Цэдэниш, М.Рашжалам, Ц.Лувсанданзан нар сумын депутатаар сонгогдож, Хөдөлмөрчин Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Б.Цогзол, нарийн бичгийн даргаар нь Ц.Нанзад, орлогч даргаар нь Монхоо сонгогдон ажиллаж байжээ. Сумын Ардын Депутатуудын Хурлын 7 дахь удаагийн сонгуулийг 1965 онд дээрхийн адил 30 тойрогт зохион байгуулж, 1965 оны 6 сарын 20-нд Анхдугаар чуулганыг хуралдуулж, Сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Цэрэнпунцаг, орлогч даргаар Багсам, нарийн бичгийн даргаар А.Ёндонжамц, гишүүдэд Данжин, Х.Дамдинсүрэн, И.Молого, С.Хишигцогт, Л.Дашдэлэг нар сонгогдон ажиллаж байжээ. 8 дахь удаагийн сонгуулийг 1967 онд болж сумын Депутатаар Ж.Өлзийноров, А.Ёндонжамц, С.Хишигцогт, С.Хумбаа, И.Молого, Н.Жагзмаа, Д.Нийнаа, Ж.Дашням, Ц.Цэдэниш, А.Эрдэнээ, Б.Жигдэнраш, Л.Жавзандулам, Б.Содномцэрэн, Н.Цэдэвсүрэн, Л.Дашдэлэг, Ч.Цэмбэл, Ө.Цэрэндондив, Д.Жижээ, Д.Борхоо, Т.Болд, С.Жамьян, Ц.Жамбаа, Ц.Данзанхүү, Л.Ёндонсамбуу, Д.Эвийхүү, Х.Дагва, Д.Авирмэд, Ж.Дашдэлэг, Х.Дамдинсүрэн, Г.Рэнцэн нарын 30 хүн сонгогдсон ба Анхдугаар чуулганаа 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хийж, Сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Ж.Дашням, орлогч даргаар нь А.Ёндонжамц, нарийн бичгийн даргаар Содномцэрэн нар сонгогдон ажиллаж байжээ. Мөн 1970 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны бичээчээр Б.Өнөрхишигт томилогдон ажиллаж байжээ. 1972 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 18-ны өдөр болсон 10 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганд сумын депутатаар сонгогдсон Д.Авирмэд, Ж.Рэгдэн, Ж.Өлзийноров, Р.Жанчив, Г.Бүдээ, Д.Эвийхүү, Л.Цээмаа, С.Хишигцогт, Ц.Жаямаа, Г.Элдэв-Очир, Б.Долгорсүрэн, А.Буянтогтох, Б.Содномцэрэн,С.Минжүүр, Б.Лувсандорж, Ч.Санжаа, Х.Дагва, А.Батхүү, Ц.Данзанхүү, Д.Жижээ, Ж.Дашням, Р.Римууцоо, Х.Норовсүрэн, Д.Хамар, Х.Дамдинсүрэн, Ц.Бямба, М.Даржаа, М.Жалбуу, Ч.Володя, Б.Пагам нар олролцсон байна. 1975 оны 11 дэх удаагийн сонгуулиар Х.Дамдинсүрэн, Б.Пагам, М.Цэдэвдорж, Ж.Өлзийноров, Т.Хөсрий, Ж.Жадамбаа, С.Минжүүр, Ц.Цэрэндорж, Ж.Дашням, А.Батхүү, С.Мөнх, Д.Жижээ, Ц.Тэрбиш, Б.Шархүү, Х.Бархас, С.Батхүү, Ц.Ашиг, Г.Дамдинсүрэн, Г.Бүдээ, Ч.Цэрэнпэл, Б.Бүргэд, Л.Ёндон, Ц.Нямаа, Г.Донхор, С.Дашдорж, Д.Гүржав, Х.Пүрэв, Ц.Батсуурь, Т.Даваахүү, Ц.Цэрэндондив, С.Ваанчиг, Ц.Даваахүү, С.Вандан, Д.Өдийхүү, Х.Норов, Ц.Дуламсүрэн нар депутатаар сонгогдож байжээ. 12 дахь удаагийн сонгууль 1978 онд болж Д.Гүржав, Т.Хэнмэдэх, Д.Эвийхүү, С.Минжүүр, Д.Сумяа, П.Цэдэн, С.Батхүү,С.Дэмбэрэл, Л.Дашдэлэг, Р.Жанчив, А.Дулмаа, Ц.Тогооч, Ч.Санжаа, Б.Гэндэн, Л.Ёндон, Х.Пүрэв, Ц.Цэрэндорж, Б.Бүргэд, Б.Шархүү, Ц.Ашиг, Б.Сугир, Ж.Жадамбаа, Х.Дамдинсүрэн, Ж.Бархас, Ц.Цогбадраа, Ж.Рашинхүү, Ж.Буянтогтох, А.Батхүү, Ч.Алтангэрэл, Д.Дашням нар сумын депутатаар, Сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар нь Д.Дашням, нарийн бичгийн даргаар нь Ж.Бархас нар сонгогдон ажиллаж байжээ. 13 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, Т.Нүдэн, Э.Усника, Д.Эвийхүү, Б.Готовдорж, Р.Бямба, Л.Адьяа, Д.Сайнхүү, С.Дэмбэрэл, Б.Бүргэд, Ч.Цэрэнпэл, Б.Доржготов, С.Адьяа, Ч.Сарантуяа, Л.Бандийхүү, С.Батхүү, Х.Бат-Эрдэнэ, Э.Тунгалагчулуун, Д.Манж, Ж.Цэрэнхүү, Д.Жижээ, Х.Норовсүрэн, Х.Жамьяндорж, А.Ёндонжамц, Б.Шархүү, А.Батхүү, Б.Ролжинзав, М.Цэвэгмэд, Х.Пүрэв, Л.Сумьяаготов, Д.Бум-Аюуш нар оролцож, Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Б.Доржготов, нарийн бичгийн даргаар Б.Готовдорж нарыг сонгосон байна. 14 дэх удаагийн сонгууль 1984 онд болж Р.Бямба, Ц.Батсуурь, Р.Тунгалаг, Д.Сайнхүү, Д.Лувсанцэвээн, Ч.Санжаа, Б.Дорготов, Ц.Очирзав, Х.Бат-Эрдэнэ, М.Валя, Д.Өлзийт, З.Одонхүү, Ц.Тогооч, Т.Балжинням, Ц.Доржпалам, М.Нямдаваа, Л.Дорждагва, А.Ёндонжамц, Д.Гэрэлтуяа, Ж.Цэрэнхүү, Х.Норовсүрэн, Д.Жижээ, Д.Эвийхүү, Х.Дагва, Д.Буянхүү, П.Рагчаа, Ц.Өөдөө, Х.Дамдинсүрэн, Т.Хөсрий, А.Батхүү нар сумын депутатаар, Сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Б.Доржготов, орлогч даргаар Р.Бямба, нарийн бичгийн даргаар Ч.Санжаа нарыг сонгосон байна. 15 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болж Л.Дондов, Р.Бямба, Б.Доржпүрэв, Р.Тунгалаг, Ц.Алтанчимэг, Ч.Санжаа, Р.Жанчив, Ц.Оюунбат, Ө.Төмөр. Ө.Эрдэнэбилэг, Ц.Доржпалам, Ц.Батсуурь, Т.Ганболд, Б.Сэмжаан, Д.Өвгөө, Д.Баярсайхан, С.Батхүү, Ц.Авирмэд, Ш.Цэцэгмаа, Ц.Гантуяа, Д.Хамар, Ц.Батмөнх, А.Ёндонжамц, Д.Жижээ, Б.Доржготов, Б.Бямбасүрэн, Ц.Бадамсүрэн, Д.Давгадоо, Д.Адьяа, Х.Дагва нар сумын депутатаар, Сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Б.Доржготов 3 дахь удаагаа улиран сонгогдож, орлогч даргаар Р.Бямба, нарийн бичгийн даргаар Ч.Санжаа нарыг дахин сонгож байжээ. 16 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, чуулганд сумын депутатаар сонгогдсон Д.Дончид, С.Батхүү, Р.Бямба, Ц.Цэвэлдорж, Ц.Цэрэндорж, А.Ёндонжамц, Б.Батсайхан, Д.Цэцэгмаа, Ц.Доржпалам, Д.Адьяа, Б.Эрдэнэчулуун, Ч.Энхболд, Б.Доржготов, Ч.Цогбадрах, Д.Өвгөө, З.Одонхүү, Г.Элдэв-Очир, Э.Ганчулуун, Х.Бат-Эрдэнэ, Г.Цэнд-Аюуш, Ч.Бадрах, Р.Ганбат, У.Жамьяншарав, Ц.Оюунбат, Ц.Чулуунбаатар, Д.Давгадоо, Ж.Буянтогтох, Г.Оргой, М.Цэдэвдорж нар оролцон Сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Д.Дончид сонгогдож, орлогч даргаар Р.Бямба нарыг сонгож байжээ. 1992 онд МУ-ын шинэ Үндсэн хууль батлагдсанаар Нутгийн удирдлагын байгууллага шинэ тогтолцоонд шилжиж сумын ИТХурал гэж нэрлэгдэх болсон. Нутгийн өөрөө удирдах ёсонд тулгуурласан 1992 оны Анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж, сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, Ч.Цогбадрах, А.Зандраа, С.Алтанцэцэг, А.Ёндонжамц, С.Батхүү, Ц.Доржпалам, Ц.Цэвэлдорж, Ц.Батсуурь, Р.Бямба, Ч.Санжаа, Ц.Тэрбиш, Д.Адьяа, Г.Оюун, Э.Чимгээ, Д.Лувсанцэвээн, Б.Доржготов, Ц.Гантуяа, З.Одонхүү, Ө.Төмөр, Д.Хамар нар Төлөөлөгчөөр сонгогдож, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны даргаар Ч.Цогбадрах, хурлын ажилтанаар Ц.Должинсүрэн нарыг сонгосон байна. Энэ сонгуулиар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сумын дарга Б.Доржготов, сургуулийн захирал Ч.Цогбадрах нар сонгогджээ. 1996 оны Орон нутгийн 2 дахь удаагийн сонгуулиар Г.Оюун, Ц.Должинсүрэн, Ц.Батсуурь, Д.Адьяа, Ц.Доржпалам, А.Ёндонжамц, Ч.Санжаа, Д.Хамар, Г.Сувдаа, Ц.Цэвэлдорж, С.Батхүү, Ч.Цогбадрах, П.Энхтуяа, Ц.Чулуунбаатар, Ө.Төмөр, Д.Энхтөр, Р.Бямба, Э.Чимгээ, О.Гонгор, Н.Жамьянхорол нар сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдож, 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Анхдугаар чуулганаа хийж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны орон тооны даргаар Г.Оюун, Тэргүүлэгчээр Ц.Должинсүрэн, Ц.Батсуурь, Д.Адьяа, Ц.Доржпалам нарыг сонгожээ. 2000 оны Орон нутгийн 3 дахь удаагийн сонгуулиар Ч.Цогбадрах, А.Зандраа, С.Алтанцэцэг, Ц.Цэвэлдорж, Ц.Батсуурь, Р.Бямба, Д.Адьяа, Г.Сувдаа, Д.Энхтөр, Ц.Должинсүрэн, П.Энхтуяа, Ж.Идэрсайхан, Р.Оролмаа, Ц.Энх-Эрдэнэ, Л.Мөнхбаяр, Г.Оргой, С.Амартүвшин, Ш.Оюундэлгэр, Д.Бямбадорж, Ц.Оюунгэрэл нар сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр, ИТХ-ын даргаар Д.Адьяа нар сонгогдон ажиллаж байв. 2004 оны Орон нутгийн 4 дэх удаагийн сонгуулиар Ө.Төмөр, Н.Жамьянхорол, Ц.Должинсүрэн, О.Гонгор, Д.Бямбадорж, Ц.Баттөмөр, А.Эрдэнэчулуун, Ц.Санжаа, Б.Ичинхорол, Ш.Ариунжаргал, Ц.Цэрмаа, Х.Наранбадрах, Ц.Цасчихэр, Б.Сугир, Ц.Түмэнжаргал, Д.Гамийцэл, Ц.Батсайхан, Л.Дэжидмаа, Ж.Мөнхтуяа, Л.Тунгалаг нар ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдож, Анхдугаар хуралдаанаа 2004 оны 11 дүгээр сарын 08-нд хуралдуулж, ИТХ-ын даргаар О.Гонгор, Тэргүүлэгчээр О.Гонгор, Ө.Төмөр, Ц.Должинсүрэн, Ц.Санжаа, Ц.Цасчихэр нар сонгогджээ. 2008 оны Орон нутгийн 5 дахь удаагийн согуулиар А.Эрдэнэчулуун, Ц.Санжаа, А.Сайнгэрэл, Б.Ичинхорол, Г.Дамдинсүрэн, Д.Оргил, С.Алтанцэцэг, Б.Сугир, Ц.Цэрмаа, Ц.Мөнхнасан, Б.Эрдэнэбуян, Ч.Дашвандан, Э.Мөнхбаяр, Ц.Басбиш, Д.Гамийцэл, О.Гонгор, Ц.Алтанчимэг, Л.Тунгалаг, Ж.Мөнхтуяа, Ц.Хандцоо, А.Эрдэнэбат ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдож, Анхдугаар хуралдаанаа 2008 оны 11 дүгээр сарын 02-нд хуралдуулж, ИТХ-ын даргаар Ц.Алтанцэцэг, Тэргүүлэгчээр С.Алтанцэцэг, Ж.Мөнхтуяа, Э.Мөнхбаяр, Ц.Мөнхнасан, А.Эрдэнэбат нар сонгогджээ. 2012 оны Орон нутгийн 6 дахь удаагийн сонгуулиар: Ц.Санжаа, Ж.Батцэрэн, Ө.Төмөр, Б.Золзаяа, Ж.Цогзолмаа, Ц.Должинсүрэн, Ц.Хандцоо, Ц.Мөнхтүвшин, Д.Дэмчигжав, Ц.Түмэнжаргал, Б.Эрдэнэбуян, Н.Цэрэнсүрэн, Б.Хадбаатар, Ц.Даваахүү, Б.Эрдэнэчимэг, О.Гонгор нар ИТХ-ын Төлөөлөгчөөр, ИТХ-ын даргаар Ж.Батцэрэн, Тэргүүлэгчээр нар сонгогдон, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Адилбиш, О.Отгонбаяр нар тус тус ажиллаж байв. 2016 оны Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулиар: Э.Мөнхбаяр, Ц.Санжаа, Э.Мөнхөө, Ж.Цогзолмаа, Д.Дэмчигжав, С.Мягмар, С.Батчулуун, Н.Батгэрэл, Ц.Түмэнжаргал, А.Гэрэлт-Од, Р.Ганбаатар, Б.Ичинхорол,С.Амартүвшин, Б.Эрдэнэбуян, Б.Эрдэнэчимэг нар сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр, Анхдугаар хуралдаанаа 2016 оны 11 дүгээр сарын 07-нд хуралдуулж, ИТХ-ын даргаар Э.Мөнхбаяр, Тэргүүлэгчээр Э.Мөнхбаяр, С.Батчулуун, Д.Дэмчигжав, С.Мягмар, Б.Ичинхорол, Ц.Түмэнжаргал, Ж.Цогзолмаа нар сонгогдож, ИТХ-ын нарийн бичгийн даргаар О.Отгонбаяр ажилласан. 2020 оны Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулиар: Ц.Санжаа, А.Байгальхүү, Э.Эрдэнэбуян, А.Мөнхсайхан, О.Чимэддорж, Б.Ичинхорол, Э.Мөнхбаяр, А.Хашбат, Б.Эрдэнэчимэг, Р.Ганбаатар, Э.Лувсансоном, А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэбуян, А.Ганболд, Э.Дашням, Б.Мөнгөншагай нар сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр, ИТХ-ын даргаар Ц.Санжаа, Тэргүүлэгчээр Ц.Санжаа, Б.Ичинхорол, Э.Эрдэнэбуян, А.Байгальхүү, Э.Лувсансоном, О.Чимэддорж, Э.Эрдэнэбуян нар сонгогдож, ИТХ-ын Ажлын албаны даргаар О.Отгонбаяр, ИТХ-ын ажилтанаар М.Пүрэвдорж, Э.Хатансайхан нар ажилласан. Сумын ИТХ-ын даргаар сонгогдсон ажиллаж байсан иргэд: 1. Ч.Цогбадрах 1992-1996 он 2. Г.Оюун 1996-2000 он 3. Д.Адъяа 2000-2004 он 4. О.Гонгор 2004-2008 он 5. С.Алтанцэцэг 2008-2012 он 6. Ж.Батцэрэн 2012-2016 он 7. Э.Мөнхбаяр 2016-2020 он 8. Ц.Санжаа 2020 оноос 1992-1996 оны Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ-ын анхны дарга асан, Чимэдцэдэнгийн Цогбадрах 1961 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн. 1983 онд МУИС-ийг түүхийн багш мэргэжилээр суралцаж төгссөн.1983-1984 онд сумынхаа 8 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр, 1984-1986 онд Ардын армид цэргийн алба хаасан. 1989 онд Мандал-Овоо сумын сургуулийн захирал, 1990 онд аймаг, сумын депутат, 1992-1996 Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга 1996-2000 онд Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан. 1992 оноос хойш аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажилласан. Авсан шагнал: Ардын боловсролын Тэргүүний ажилтан, Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. Гончигийн Оюун 1957 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн. 1966-1975 онд Өмнөговь аймгийн Төвийн 10 жилийн ЕБС-д сурч төгссөн 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1978-1981 онд Өмнөговь аймгийн Мандал- овоо, Сэврэй суманд байрны болон бага ангийн багш, 1981-1986 онд Мандал-Овоо сумын Баянхошуу бригадад тоо бүртгэгч, дарга зэрэг ажил хийж байгаад 1986 онд УБДС-д элсэн орж 1990 онд төгссөн. 1990-1996 онд Мандал-Овоо сумын дунд сургуульд Технологийн багш, 1996-2000 онд Сумын ИТХ-ын дарга, 2000 оноос Сүхбаатар дүүргийн 29-р Тусгай сургуульд багшаар ажиллаж байна. 1990 оноос сумын СДНамын бүлгийн даргаар 2000 он хүртэл ажилласан. 1990-2000 оны хооронд МСДН-ын 2 их хуралд орлцож байв. Мөн 1997 онд МСДН-ын дээд шагнал Алтан од одонгоор шагнагдаж байсан юм. 1992 онд Багшийн алдар медаль 1993 онд Ахлах багш цол тэмдэг 2002 онд Боловсролын яамны жуух бичиг 2006 онд Боловсролын Тэргүүний ажилтан 2010 од Ардчиллын 20 жилийн ойн медаль 2011 онд АХ-ын 90 жилийн ойн медаль 1996-2000 онд Мандал-Овоо сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. Даваагийн Адъяа 1952 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. 1967 онд Дундговь аймгийн ХАА-Техникумын малын эмч мэргэжлээр суралцаж төгссөн. 2000-2004 онд Мандал-Овоо сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. Оргодлын Гонгор 1959 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн. төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1968-1975 онд Мандал-Овоо сумын 8 жилийн дунд сургууль, 1977-1980 онд Ардын армид цэргийн алба хаасан. 1982-1983 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн эчнээ ангид суралцаж төгссөн. 1983-1985 онд Хууль цаазын дунд сургууль 1985-1990 онд Ханбогд сумын Захиргаанд нарийн бичгийн дарга, тус сумын депутаар ажиллаж байсан. 1990 онд Мандал-Овоо сумын Захиргаанд нарийн бичгийн дарга 1992-онд ЗДТГ-ын дарга 1992-1997 онд сумын Соёлын төвийн эрхлэгч 1997-2000 онд ЗДТГ-ын дарга 2004-2008 онд Мандал-Овоо сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. Авсан шагнал: 1990 онд Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль 2000 онд Батлах хамгаалахын Тэргүүний ажилтан 2004 онд Нутгийн удирдлагын Холбооны Тэргүүний ажилтан 2008 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнуулсан. Сугирын Алтанцэцэг 1965 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн “Овоогийн хөв” гэдэг газар төрсөн. 1981 онд 8 жилийн дунд сургууль, 1983 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1991 онд ХААИС-ийн Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн. Дээд боловсролтой. 2007 онд Бизнесийн удирдлагын магистер цол хамгаалж төгссөн. 1983-1986 онд Баян-Овоо суманд тэмээ маллаж байсан. Мөн Улаан Загалмайн Нийгэмлэгийн 7 дугаар их хуралд төлөөлөгчөөр сумын депутатаар сонгогдож байсан. 1991-1994 онд Хөдөлмөр нэгдэлд эдийн засагч, нягтлан бодогч 1994-2001 онд “Ник” ШТС-ын эрхлэгч 2001-2005 онд Хаан банкны эрхлэгч 2005-2008 “Хаан-Мандал” ОНӨҮГ-ын нягтлан бодогч 2008-2012 онд Мандал-Овоо сумын ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан. Авсан шагнал: 2007 онд Сангийн яамны “Хүндэт жуух” бичгээр, 2012 онд Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан, Сангийн яамны 100 жилийн ойгоор Санхүү банкны Тэргүүний ажилтан, Санхүү банкны 100 жилийн ойн медалиар тус тус шагнуулсан. Жанчивын Батцэрэн 1977 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Дээд боловсролтой. 1984-1994 онд Өмнөговь аймгийн 3 дугаар 10 жилийн ЕБД сургууль, 1997-2001 онд УБИС-ийн багшийн коллеж, 2001 онд УБИС-ийн бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2010 онд МУБИС-ийн Боловсрол судлалын магистерт суралцаж төгссөн. 2001-2012 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЕБС-ийн бага ангийн багшаар ажилласан. 2012-2016 онд Мандал-Овоо сумын ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан. 2017 оноос Өмнөговь аймгийн ЕБС-ийн 5 дугаар 12 жилийн бага ангийн багшаар ажиллаж байна. Авсан шагнал: 2010 онд Боловсролын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2014 онд Улаан Загалмайн Тэргүүний ажилтанаар тус тус шагнуулсан. Энхтөрийн Мөнхбаяр 1986 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Мандал-Овоо суманд төрсөн. 9 хүүхэдтэй айлын 2 дахь хүү. 1 ах, 7 дүүтэй. Ам бүл 4-үүл эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсрол: 1994-2002 онд Мандал-Овоо сумын ЕБС 2002-2004 онд Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” ЕБС 2004-2008 онд Улаанбаатар хот МУБИС-ФТС-ийн Физик байгаль шинжлэлийн багш мэргэжлээр бакалавраар төгссөн. 2017-2019 онд Рояаль ОУДС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр магистр 2020 оноос ШУТИС-ийн БАТС-д Доктрант Ажилласан байдал: 2008-2016 онд Мандал-Овоо сумын ЕБС-д Физик, мэдээлэл технологийн багшаар тасралтгүй 8 жил ажиллаж байна. 2016-2020 онд Мандал-Овоо сумын ИТХ-ын дарга 2020-оноос сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Сонгуульт ажил: 2008-2012 онд сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч 2016-2020 онд сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Шагнал: 2010 онд НАЗХ-ны “Алтан од” 2014 онд Монголын багш нарын холбооны “Тэргүүний багш” 2015 онд “Арга зүйч багш” цол тэмдэгээр шагнагдсан. 2017 онд МЗХ-ны Шударга ёсны Алтан Од 2018 онд Аймгийн Засаг даргын Жуух бичиг 2019 онд Аймгийн Тэргүүний ажилтан Бүтээл туурвил: 2010 онд “Айлтган барих ерөөл” 2010 онд “Сургуулийн 70 жилийн ном” 2013 онд “Мандал бадралын 90 жил” зэрэг ном бүтээлүүдэд эх бэлтгэл хийсэн. 2020 оны Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулиар: Ц.Санжаа, А.Байгальхүү, Э.Эрдэнэбуян, А.Мөнхсайхан, О.Чимэддорж, Б.Ичинхорол, Э.Мөнхбаяр, А.Хашбат, Б.Эрдэнэчимэг, Р.Ганбаатар, Э.Лувсансоном, А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэбуян, А.Ганболд, Э.Дашням, Б.Мөнгөншагай нар сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр, ИТХ-ын даргаар Ц.Санжаа, Тэргүүлэгчээр Ц.Санжаа, Б.Ичинхорол, Э.Эрдэнэбуян, А.Байгальхүү, Э.Лувсансоном, О.Чимэддорж, Э.Эрдэнэбуян нар сонгогдож, ИТХ-ын Ажлын албаны даргаар О.Отгонбаяр, ИТХ-ын ажилтанаар М.Пүрэвдорж, Э.Хатансайхан нар ажилласан. Цэдэндамбын Санжаа 1979 оны 03 сарын 09-нд Мандал-Овоо суманд төрсөн. 42 настай. Ам бүл 5-уул эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсрол: 1987-1995 онд Мандал-Овоо сумын ЕБСургууль, 1996-1997 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын 10 жилийн сургууль 2002-2004 онд Батлах хамгаалах их сургуулийг Төрийн удирдлагын мэргэжлээр төгссөн. 2005-2009 онд Батлах хамгаалах их сургуулийг Бизнес менежментийн ухааны бакалавр, Батлах хамгаалах их сургуулийг Төрийн захиргааны удирдлагын магистр. Дээд боловсролтой. Ажилласан байдал: 2001-2002 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Нийгмийн даатгалын Улсын байцаагч 2004-2006 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 2008-2012 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг дарга 2016-2020 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг дарга Сонгуульт ажил: 2004-2008 онд сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч 2008-2012 сумын ИТХ-ын Төлөөлөгч 2012-2016 сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч 2016-2020 онд сумын ИТХ-ын Төлөөлөгч Шагнал: 2001 онд НАМЗХ-ны Алтан од 2017 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр 2017 Нутгийн удирдлагын холбооны “Тэргүүний ажилтан” 2019 онд Өмнөговь аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2020 онд Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан тус тус шагналаар шагнагдсан байна. 2020 оны Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулиар суманд, ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдлоо. 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид нэр дэвшиж ялалт байгуулсан. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон иргэд: 1. Ч.Цогбадрах, Б.Доржготов 1992-1996 он 2. Ч.Цогбадрах 1996-2000 он 3. А.Зандраа 2000-2004 он 4. Н.Жамъянхорол 2004-2008 он 5. Р.Тунгалаг 2008-2012 он 6. Ц.Мөнхнасан 2012-2016 он 7. Ц.Мөнхнасан 2016-2020 он 8. Ц.Санжаа 2020 оноос Сумын Засаг даргаар ажиллаж байсан иргэд: 1. А.Зандраа 1992-1996 он 2. Ч.Цогбадрах 1996-2000 он 3. Б.Доржготов 2000-2001 он 4. А.Зандраа 2001-2005 он 5. Н.Жамъянхорол 2005-2008 он 6. Ц.Санжаа 2008-2012 он 7. Ц.Мөнхнасан 2012-2016 он 8. Ц.Санжаа 2016-2020 он 9. Э.Мөнхбаяр 2020 оноос СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР 1. 1992 оноос хойш Сумын ИТХ-ын ажилтанаар: Ц.Должинсүрэн / 1992-1998 он /, 2. Ц.Отгонцэцэг / 1998-1999 он /, 3. ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар: З.Нийслэлдамиран / 2004-01-11 сар хүртэл /, 4. Ц.Санжаа / 2004-11 сараас 2006 оны 03 сар хүртэл /, 5. Ц.Батсайхан / 2009-3 сараас 2009 оны 8 сар хүртэл /, 6. Д.Адилбиш / 2009-09 сараас 2013 оны 12 сар хүртэл /, 7. О.Отгонбаяр / 2014-01 сараас эхлэн ажиллаж байна. /

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%