Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН СҮЛД ДУУ


нийт 1

khural.mn

БУУРИН ТАМГАТАЙ НУТАГ

2023-06-16 107
“Буурин тамгатай нутаг” шинэ уран бүтээл Үг. Л.Энхболд Ая. О.Эрдэнэсүх . БУУРИН ТАМГАТАЙ НУТАГ Арц богдын жавар цуцаасан Нарийн загийн тэнүүн тал минь Ахар хоромсогын энгэрээ түшсэн Нарны даллагатай дээдэс минь Бурханы хишгээр онож төрсөн Буурал түүхийн өлгий минь Бусдын нутгаас санан тэмүүлэх Буурин тамгатай нутаг минь Арван тавны саран хормойд нь мэлмэрсэн Молцог, халзангийн элс минь Алсын зэрэглээнд тунаран мэлтэрсэн Алгуй улаан цав минь Бурханы хишгээр онож төрсөн Буурал түүхийн өлгий минь Бусдын нутгаас санан тэмүүлэх Буурин тамгатай нутаг минь Буман шувууд дуулан жиргэсэн Булаг цээлийн рашаан минь Бодлын чандаас зүрхэнд уянгалсан Ботгон тэшээтэй ханын хэц минь Бурханы хишгээр онож төрсөн Буурал түүхийн өлгий минь Бусдын нутгаас санан тэмүүлэх Буурин тамгатай нутаг минь Зээрэн шаргал говио аргадаж Онги ижий минь урссан Зэгсэн шугуй, улаан нуурын хөвөөнд Омголон залуус нь голомтоо бадраасан Бурханы хишгээр онож төрсөн Буурал түүхийн өлгий минь Бусдын нутгаас санан тэмүүлэх Буурин тамгатай нутаг минь

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%