Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ИТХ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэлэлцүүлэг

2025-05-02/2025-05-25

Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан ”Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Баянхошуу багийн нутаг Овоо хайрханд хамаарах 5341.1 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тухайн газруудын эргэлтийн цэгийн солбицлыг нэгдүгээр, талбайн зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тогтоолыг холбогдох газарт хүрүүлэн бүртгүүлж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Ж:Байгаль)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.СҮХБААТАР
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
-62.2.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
20 дугаар зүйл.Орон нутгийн чиг үүрэг
-20.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно.
48 дугаар зүйл.Хурлын шийдвэр
-48.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ
28 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
-28.3. нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох.
ГАЗРЫН ТУХАЙ
16 дугаар зүйл.Тусгай хэрэгцээний газар
-16.2.Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, -16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН 2000 ОНЫ 07 ДУГААР ТУШААЛААР БАТЛАГДСАН ”ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ” ЖУРАМ
Дөрөв. Газар нутгийг  орон нутгийн хамгаалалтад авах тухай санал гаргах,  шийдвэрлэх
-4.3. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т  заасныг үндэслэн   аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  шийдвэрлэх ба  түүний хилийн заагийг тогтоож,  өөрчилж болно . 

Саналууд: 0

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7734
6162 / 80%
970 / 13%
284 / 4%
318 / 4%